Байшин шатаж, нэг хүн нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны “Орбит”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж, нэг иргэн нас баржээ. 

 Улмаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги очиж, иргэн Т-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймрийн улмаас иргэн З /40 настай, эрэгтэй/ бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д хүргэсэн бол иргэн У /70 настай, эмэгтэй/ галд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments