|

О.Дашпагма: Үхэлд хүргэхүйц урвал вакцин хийлгэснээс хойш эхний 30 минутад илэрдэг

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршин суугч, нялх биетэй эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд, маргааш нь нас барсан тухай мэдээллийг бид хүргэсэн.

Энэ талаар өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн цагийн үеэр ХМОНХ зөвлөх Б.Ууганбаяр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас асуусан юм.

Тэрбээр “Вакцины дараа илэрч буй урвалыг богино хугацаанд болон ерөнхий биеийн, хэсэг газрын урвал гэж ангилдаг. Богино хугацаанд илрэх урвал буюу амь насанд аюултай байх урвал вакцин хийлгэснээс хойш эхний 30 минутад илэрдэг. Нас баралтад хүргэдэг шок гэж үздэг учраас вакцин хийлгэснээс хойш эмчийн хяналтад 30 минут байлгадаг. Тиймээс энэ хугацаанд илрэх урвалаас л бид хамгийн их болгоомжлох ёстой. Цаашид тухайн хүнд ямар хэвийн урвалууд илэрч байгаа дээр тандалт судалгаа хийдэг” гэсэн юм.

Харин ХМОНХ зөвлөх Б.Ууганбаяр “Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох өчигдөр мэдээлсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүсийн нас барсан шалтгааныг эцэслэн тогтооно. Үүний дараа ЭМЯ тодорхой мэдээлэл өгнө” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments