ТАНИЛЦ: “Токио-2020” олимпын наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчид

Монголын чөлөөт бөхийн холбооны  дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Уг хурлаар “Токио-2020” олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгосон юм.

Хурлаар 2019 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдсэн байна.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. “Токио 2020” Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.

Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
65 кг: Төмөр-Очирын Тулга
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Соронзонболын Батцэцэг
76 кг: Очирбатын Бурмаа

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments