Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад ХОЁР САЯ ТӨГРӨГ олгох төсөл өргөн барина

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Эрүүл мэндийн салбарт нэмж 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсвийн тодотголд тусгалаа.

Айл өрх, аж ахуй нэгжийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн тэтгэмж буюу 100 мянган төгрөгийн тэтгэмжийг 2021 оны 12-дугаар сарын 31-нийг дуустал олгох саналыг төсвийн тодотголд тусгасан.

Айл өрхийн цахилгаан дулаан, цэвэр бохир усны, хог хаягдлын хураамжийг мөн 2021 оны 12-дугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэн олгохоор асуудлуудыг тусгаж, УИХ-д өргөн барина.

Эрүүл мэндийн салбарт нэмж олгож буй төрийн санхүүжилтийг ямар ямар зүйлд зарцуулах талаар тодруулга хийе.

Тодруулбал, улаан бүсэд ажиллаж буй 13 мянган эмч эмнэлгийн ажилчдад нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж,

Мөн бусад эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 19.5 мянган ажилчдад нэг удаагийн нэг сая төгрөгний тэтгэмж олгох,

Улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх  саналууд төсвийн тодотголд тусгагдлаа.

Цаашдаа цар тахлын хариу арга хэмжээнд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг

Резидент эмч нарыг дайчлах асуудалд 3.7 тэрбум төгрөг

Эмийн нөөц бүрдүүлэх асуудалд 60 тэрбум төгрөг гэх мэтчилэн эрүүл мэндийн салбарт санхүүжилт нэмэх төсөл өргөн барьж байна” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments