|

Бямба, ням гарагт төв замаар нийтийн тээврийн автобус явахгүй

Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна.

Тухайлбал, наймдугаар сарын 28-ны Бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний Ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.

Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй.

Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна.

 

 

Өөрчлөлт орж буй чиглэлүүд

  1. Ч:1 5- Шар – Офицеруудын ордон
  2. Ч:2 Шархад – МУБИС – 3,4-р хороолол
  3. Ч:3 Зүүн салаа – Халдварт
  4. Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр
  5. Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв
  6. Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3
  7. Ч:18б 3,4-р хороолол –ТЭЦ 3-Цэцэг төв
  8. Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог
  9. Ч:19б Цагаан Даваа –Сансар –Офицеруудын ордон
  10. Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв
  11. Ч:28 Сэлх-7 Буудал-Ард
  12. Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал
  13. Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр
  14. Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3
  15. Ч:37 Улаанхуаран-4-р хороолол
  16. Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран
  17. Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр
  18. Ч:47 Орбит-Ард кино театр
  19. Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС
  20. Ч:50 Улаанхуаран – Мишээл
  21. Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав
  22. Ч:52 3,4-Тэнгис-Зайсан
  23. Ч:53 Яармаг-АРД кино театр
  24. Ч:55 Зайсан –Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу
  25. Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС
  26. Ч:58 Мишээл-3,4 хороолол
  27. Ч:59 ХМК – Офицеруудын ордон
  28. Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон
  29. Ч:63 Хан Хилс –Ривер Гарден –Цэцэг Төв-МУБИС
  30. Ч:66 Зайсан –Цэцэг төв-11-р хороолол
  31. Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3
  32. Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр
  33. Ч:72 Богд хан-Зайсан –Сүхбаатарын талбай
  34. ХО:2 Шарга морьт-Дүнжингарав
  35. Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник
  36. Т:5 Офицеруудын ордон~III,IV

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments