Дуучин Адель 6 жилийн дараа шинэ уран бүтээлээрээ эргэн ирэв

Баасан гарагийн өглөөг дуучин Адель-н шинэ дуугаар угтаж сэтгэл хөнгөн гунигтай болсон ч дуртай дуучныхаа 6 жилийн дараа гаргаж буй шинэ дууг өдөржин сонслоо. Та бүхэнд ч бас таалагдана гэж найдаж байна.

 

Түүний сүүлийн уран бүтээлээс хойш даруй 6 жилийн дараа “30” цомгоороо эргэн ирэлт хийж сонсогчдодоо  шинэхэн уран бүтээлээ цацаж байгаа нь энэ билээ. Цацагдсан даруй маш олон газар хэдийнээ дууны тухай шүүмж, янз бүрийн бичлэг тараад байна.Тус клипийг “Hello” дуун дээр ажилласан Хавьер Нолан найруулсан төдийгүй яг тэрхүү клипний зураг авалт болж байсан газар мөн хийсэн гэнэ. Клипийг нь үзвэл “Hello” дууны хуучин дурсамж сэдрэх шиг, магадгүй дуучин Адель-н гэр бүл салалтын хямрал дуундаа шингэсэн биз ээ.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments