“Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадмын галыг асаах ёслол өнөөдөр болно

Өнөөдөр “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадмын галыг асаах ёслол болно.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас Олимпын галыг асаах ёслол үзэгчгүй болох юм. Мөн Грект галт бамбарын буухиа явагдахүйгээр аравдугаар сарын 19-нд Афин хотноо Panathenaic stadium буюу 1896 онд Орчин үеийн анхны олимпын наадам зохиогдсон “гантиган” цэнгэлдэхэд Олимпын галыг “Бээжин-2022” олимпийг зохион байгуулах талд хүлээлгэн өгөх ажээ.

“Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд зохиогдох бөгөөд долоон спортын 15 төрлөөр, 109 багц медалийн төлөө 90 гаруй орны 4000 орчим тамирчид өрсөлдөнө.

БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь зуны болон өвлийн олимпыг аль алиныг нь зохион байгуулсан анхны хот болох юм.

 

Бээжин-2022 өвлийн олимп

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments