Япон улсын хилийн асуудал гадаад иргэдийн амьдралд хохирол учруулж байна

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэд хэдэн улс орон ОУ-ын хилийн хоригоо зөөлрүүлж эхэлсэн билээ. 

Харин Япон улсын тухайд хилийн хориг хаалттай хэвээр байна. Хэдийгээр тус улсад коронавирусын тохиолдол огцом буурсан ч хилээ нэзээ нээх нь тодорхойгүй байсаар байна. Цар тахал эхэлснээс хойш Япон улсад сурч, ажиллах, амьдрах хүсэлтэй гадаад иргэдийн амьдрал, аж ахуй, бизнест ноцтой хохиорол учруулж байна хэмээн дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа хүмүүс цахимаар эсэргүүцэж эхэлжээ.

Энэ асуудлын улмаас олон мянган оюутан залуус, ажилчид жил хагасын хугацаанд тус улсад нэвтрэхийг хүлээж тэсвэр алдсан гэдгээ цахимаар нээлттэй илэрхийлж байна.

 

Online interview with Terrence Chida

 

Америкийн програм хангамжийн инженер Терренс Чида хэлэхдээ :

Японы хилийн хориг нь 30 настай Терренс Чидагийн хувьд асар их тэвчээрийн шалгуур болж байгаа юм. Тэрээр Америкийн програм хангамжийн инженер бөгөөд цар тахлын үед Токио хотод шинээр ажилд тэнсэн болов ч өнөөг хүртэл хил нэвтэрч чадалгүй хүлээсээр байна. 

Чида хэлэхдээ “Япон улс гадаад иргэдийг мартсан, тэдэнд бидний асуудал хамаагүй мэт шийдвэр гаргасан гэж боддог.” гэв. 

Токио хотын програм хангамжийн инженерийн компани түүнд ажлын санал тавьсны дараа тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард нүүхээр төлөвлөж байсан ч тэр цагаас хойш жил гаруй хугацаанд гацсан байна.

 

Photo of Jeremy Tsai

 

Канад улсын иргэн Жереми Цай хэлэхдээ :

“Токио-2020 Олимпийн наадамд хэдэн арван мянган хүнийг оролцуулахыг зөвшөөрсөн байхад гадаад оюутнуудыг хориглосоор байгаад сэтгэл дундуур байна.Бид Япон хэл, соёл, түүх болон бусад олон зүйлийг судлахыг хүсэж байна. Гэсэн хэдий ч дуучид, DJ, Олимпийн тамирчид биднээс илүү эрх үүрэгтэй байна” Үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Японы засгийн газар оюутан залуус, ажилчдад хилээ хэзээ нээх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм. Есдүгээр сарын 28-нд тухайн үеийн Ерөнхий сайд Суга Ёшихиде Японд оршин суух хүсэлтэй хүмүүсийн талаар дурдахдаа :

“Гадаад иргэдийг Японд нэвтрүүлэхдээ холбоотойгоор бид улсын вакцинжуулалтын явцыг сайжруулж, бусад улс орны халдварын тархцыг үндэслэн энэ асуудлыг шийдэх талаас нь хичээн ажиллана” хэмээн мэдэгдэж байжээ. 

Гэвч одоог хүртэл Япон улсын хилийн асуудал дэлхийн нийтийн асуудал болоод байгаа юм. Манай улсын тухайд ч мөн адил Япон улсад сурч, ажиллах хүсэлтэй иргэд нэвтрэх эрхийн зөвшөөрөл /шар хуудас/ хүлээж авсан ч гэсэн хил нээгдэхийг хүлээн хугацаа алдсаар байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments