|

Р.Булгамаа: Охины дотуур байрнаас гарч явах үеийн бичлэгийг устгасан бол эрүүгийн гэмт хэрэг

“Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” хэлэлцүүлгийн үеэр хуульч Р.Булгамаа “Нийгэмд ил гарч, мэдэгдэж байгаа нь  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дотуур байранд амьдардаг сурагч охин амиа алдсан хэрэг.

Миний ажиллаж байгаа нэг хэрэгт дотуур байранд амьдардаг охиноос 5-6 насаар ах малчин залуу үерхэхийг шаардаж, охиныг элдвээр оролдсоор байгаад жирэмсэн болгосон байна. Сүүлдээ охиныг жирэмсэн болсныг нь гэрийнхэн нь мэдэхэд сурагч охин амиа хорлосон хэрэг гарсан.

Боловсролын салбарт хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Ялангуяа Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудад ялгаварлан гадуурхалт ихэссэн. Үүнд хүүхдийн эрхийг зөрчиж, дарамт, шахалтад байгааг нь мэдсээр байж холбогдох байгууллагад мэдэгдээгүй хүн бүр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой 10 гаруй хууль, 50 гаруй стандарт, зохицуулалт байдаг. Эдгээр хууль, зохицуулалтын бүтцийг харахад харьцангуй өргөн хүрээнд хийсэн ч, огт хөрсөн дээрээ бууж, хэрэгждэггүй.

Монголд хүүхдийн эрхийн төлөөх олон зөвлөл, хороо байдаг ч ажлаа хийж чаддаггүй. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн эрхийн Үндэсний зөвлөл байдаг. Жилээс жилд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, жилд 10 мянган хүүхэд нас барж байна. Гэтэл үүнд анхаарч ажилладаггүй

Мөн Засаг дарга нарын дэргэдэх Хүүхдийн хамтарсан баг ажиллаж байгаа ч  нэгжний мөнгө яриад л сууж байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжлийн хүн байдаггүй шүүмжилмээр санагддаг.2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр аймаг, сумдын цагдаагийн байгууллага хүүхдийн байцаагч гэх мэргэжлийн хүнтэй болсон. Төрийн байгууллагын энэ данхар бүтцийн хажуугаар боловсролын салбарынхан хүүхдийн төлөө нүд, чих болж байх ётой.

Тэр хүмүүс хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт орох, бие махбодид гэмтэл илэрснийг ажиглаж байх хэрэгтэй. Тэр хүмүүс үүргээ биелүүлж чадаагүй, хөндлөнгийн хяналт, шалгналт байхгүй байгаагийн хор, хөнөөл нь ингэж гарч байна

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд гарсан хэргийн тухайд дотуур байрны камерын бичлэгийг устгасан бол энэ өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Дотуур байрны стандартад “камертай байх, камерын бичлэгийг 30 хоног хадгалах” тухай зааж өгсөн. Үнэхээр бичлэгийг устгасан бол энэ асуудалд гомдол гарган шалгуулах боломжтой” гэлээ.

Тус хэргийн тухайд дотуур  байрны хяналтын камерт  талийгаач охин байрнаас гарч яваа нь бичигдсэнийг эх сурвалжууд мэдээлсэн. Харин охиныг нас барсныг мэдсэний дараа тус бичлэгийг устгасан байж болзошгүй байгаа юм. Сургуулийн захиргааны  зүгээс тухайн үед “камер ажиллаагүй, бичлэгийн ердөө 6 хоног л хадгалдаг” гэх  тайлбар өгөөд байгаа юм. 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments