МУ-ын ерөнхийлөгч нийт 20 багшид Гавьяат багш, Ардын багш одон гардууллаа

Өнөөдөр (2021.11.11) Монгол Улсын Засгийн Газрын Ордонд МУ-ын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт 20 эрхэмд шагнал гардуулснаас 3 нь Ардын багш, 17 нь Гавьяат багш гэсэн цол хэргэм хүртлээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш Ж.нямжав, Их Засаг их сургуулийн багш Н.Ням-Очир болон Д.Бадарч нарт "Ардын багш" одонг гардуулжээ.

Харин “Гавьяат Багш” одонгоор Б.Жадамба /МУБИС/, Д.Алтанхүү /Увс аймгийн ЕБС-ийн ахмад багш/, Ц.Батаа /Төв аймгийн МСҮТ-ийн багш/, Д.Ганчимэг /Сант сургууль/, Р.Бат-Эрдэнэ /МУИС-ийн захирал асан/, З.Бат-Эрдэнэ /Нийслэлийн 1-р сургуулийн багш/, Ш.Борчулуун /Сүхбаатар аймгийн ЕБ-ын 1-р сургуулийн ахмад багш/, Ж.Галбадрах /Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн ХХК-ийн Ерөнхийлөгч/, П.Ганболд /Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахмад багш/, А.Должмаа /Говь-Алтай аймгийн Дарви сумын дунд сургуулийн ахмад багш/, Г.Мандалсүрэн /Баянзүрх дүүргийн 122-р цэцэрлэгийн эрхлэгч/, Ж.Нямсан /Өмнөговь аймгийн МСҮТ-ийн захирал асан/, Д.Отгонбаяр /Өвөрхангай аймгийн боловсролын газрын арга зүйч/, Ш.Хоролсүрэн /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЕБ-ын 2-р сургуулийн ахмад багш/, Ж.Цэвэгмид /ШУТИС-ийн тэргүүлэх профессор/, Г.Цэгмид /Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш/ ,Г.Цэдэндамба /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш/ нарыг тус тус шагнажээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments