|

104 насандаа уншиж бичиж сурсан Энэтхэг эмээ

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Керала мужид амьдардаг 104 настай Куттиямма үргэлж сургуульд сурч, бичиг үсэгтэй болохыг хүсдэг байжээ.

Маш эрт гэр бүл зохиож, гэр орны ажил ихтэй байсны улмаас тэрбээр сургуульд сурах мөрөөдлөө орхисон байв.

Гэвч эцэст нь засгийн газраас санхүүжүүлж буй бичиг үсгийн хөтөлбөрт хамрагдах боломж олдсоноор түүний сургуульд сурах мөрөөдөл бодит болж, 104 насандаа уншиж бичиж сурсан гэнэ.

Мөн тэрбээр албан ёсны бичиг үсгийн шалгалтандаа 100 онооноос 89 оноо авсан нь олны анхаарлыг ихээхэн татаад байна.

Эх сурвалж: BBC News

И.ЭГШГЭЛЖИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments