Дотуур байрнаасаа алга болж, бусдын гарт амиа алдсан охины биеэс эр бэлгийн эс олджээ

Өнгөрсөн оны сүүлээр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О дотуур байрнаасаа алга болж, бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Талийгаач охиныг нутгийн малчин 21 настай залуу Б гэгч нь ууланд аваачиж, амийг нь хөнөөгөөд өөрийнхөө амийг хороосон гэх мэдээлэл бий.

Тэгвэл талийгаач охины биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт хэрэг гарснаас 60 гаруй хоногийн дараа гарчээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр охиын биед гэмтэл үүсээгүй, тархиндаа буудуулснаас үүдэлтэй амиа алдсан гэжээ. Мөн охины биеэс эр бэлгийн эс илэрчээ. Түүнчлэн хэргийн газраас хураан авсан буунаас охины хурууны хээ олдоогүй. Харин түүнийг дотуур байрнаас нь дуудаж уулзсан залуу Б-ийн хурууны хээ олдсон тул талийгаач охиныг буунд хүрээгүй гэсэн дүгнэлт гарсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан тул Өвөрхангай аймгийн прокурорт шилжүүлэх гэж байгаа аж

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments