|

Найз залуугаасаа холдохыг хүссэндээ амийг нь хороожээ

Энэ сарын 9-ний өдрийн Токио хотын Эдогава дүүргийн Шинозаки дахь орон сууцнаас цагдаагийн утсанд найз охиндоо хутгалуулчлаа гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу цагдаа нарыг яаралтай очиход тухайн орон сууцны нэг давхрын өрөөнд амьдардаг 25 настай Юсаку Сато их хэмжээний цус алдсан байдалтай олдож түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн ч 7 цаг орчмын дараа нь нас барсан аж.

Сатогийн үерхдэг байсан гэх 19 настай охинтой өнгөрсөн 4 сараас хойш хамт амьдардаг байсан бөгөөд цагдаа нарыг ирэх үед охин өөрөө хүн амины хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул газар дээр нь баривчилжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад “Би найз залуугаасаа холдохыг л хүссэн,түүнийг алах бодолгүй байсан гэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments