|

Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулсан ЦЭЦЭРЛЭГЧИД

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын  шилдэг ажилтан, албан хаагчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж сар шинийн босгон дээр төрийн одон медалиар шагнууллаа.
Төрийн дээд Алтангадас одонгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын  цэцэрлэгчин Л.Нэргүй, цэцэрлэгчин Н.Дорждэрэм, Захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн дарга бөгөөд дэд дарга Ж.Батбаатар  нар энгэрээ мялаалаа.
Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар 6 хүн шагнуулсан байна.  Тодруулбал тус газрын Аж ахуйн албаны дарга Г.Наранцогт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн А.Алтанжаргал, архив, бичиг хэргийн ажилтан Л.Баярцэнгэл, жолооч Ё.Батсайхан, жолооч Б.Ганбаатар, цэцэрлэгчин Ш.Сайхантуяа нар Хөдөлмөрийн хүндэт медалиар  шагнуулжээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүндэт Жуух бичгээр  цэцэрлэгчин З.Эрдэнэбат шагнуулж төр, түмэндээ үнэлүүллээ.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг, цэвэр усны ундаргыг хамгаалдаг, үргэлж ургуулж дэлгэрүүлэх ажлыг өрнүүлж байдаг Улаанбаатар хотын уушги болсон газар юм.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ байгуулагдсанаас хойш 12 жилийн хугацаанд нийт 32 төрөл зүйлийн 142 мянга гаруй мод, сөөгийг 98,5 хувийн амьдралтай арчлан ургуулж байна.
Нийгмийн сайн сайхны төлөө зүтгэл гаргаж, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үнэтэй үйлсэд  үнэтэй хувь нэмэр оруулж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан, албан хаагчдад баяр хүргэе.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments