В.Путин Украины зүүн хэсэгт цэргийн ажиллагаа явуулах тушаал өгснөө зарлалаа

Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ Украины зүүн хэсгийн Донбас мужид цэргийн ажиллагаа явуулах тушаал өгснөө дөнгөж сая мэдэгдэж, Украины цэргүүдийг зэвсгээ хаяхыг уриаллаа.

Тэрбээр “Би цэргийн ажиллахаа явуулах шийдвэр гаргалаа. Энэ арга хэмжээ бол Украины зүгээс ирж буй заналхийллийн хариу үйлдэл юм. Гэхдээ Оросод Украиныг эзлэх зорилго байхгүй. Зөвхөн Донбассын бүс нутагт довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ажиллагаа явуулна. Цус урсгасны хариуцлагыг Украин хүлээх ёстой. Украины ард түмэн хэнээр удирдуулахаа “чөлөөтэй” сонгох боломжтой” гэжээ.

Мөн тэрбээр ОХУ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцвол хэзээ ч харж байгаагүй үр дагаварт хүргэх болно гэдгийг бусад улс орнуудад анхааруулсан байна. Орос-Украины бүс нутгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хурцдаж байна. Өнөөдөр Европын агаарын тээврийн дээд байгууллага бүх агаарын тээврийн компаниуд, иргэний нислэгүүдийг Украины агаарын орон зайгаас хол байхыг анхааруулсан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments