Нийтийн тээврийн хэрэгслүүдэд хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа байрлуулжээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтран Улаанбаатар хотын Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслүүдэд хүүхдийн эрхийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллалаа. Уг үйл ажиллагааны үндсэн зорилго нь хүүхдийн эрхийг олон нийтэд түгээх, таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал юм.
Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран 1000 орчим автобусны гадна, дотор талд 17 төрлийн 5400 орчим хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлэл агуулсан сурталчилгааны материалыг 3 сарын турш байрлуулна.
Төрийн ба хувийн хэвшлийн 19 аж ахуйн нэгж, байгууллагын 994 нийтийн тээврийн хэрэгсэлд 5400 орчим сурталчилгааны материалыг байршуулж ажиллалаа.
Уг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнд олон нийтийн дундах хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголт сайжирч, хүүхдийн эрхийн зөрчлийн тоо буурч, илрүүлэлт нэмэгдэх юм.

Бусад мэдээ

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments