|

АНУ-д суудаг Оросын 50 гаруй дипломатчдыг эх орон руу нь буцаажээ

Өнгөрөгч Ням гарагт Оросын 50 орчим дипломатч гэр бүлийн гишүүдийнхээ хамт Нью-Йоркоос Москваг зорьсон тухай Оросын мэдээллийн агентлаг РИА мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-д суугаа АНУ-ын дэд төлөөлөгч НҮБ дэх Оросын 12 дипломатчийг гуравдугаар сарын 7 гэхэд АНУ-ыг орхин гарахыг хүссэн юм.

Элчин сайд Ричард Миллс өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр “Дипломат ажилтнуудын үүрэг хариуцлага, хүлээсэн үүргийнхээ дагуу бус үйл ажиллагаа явуулсан” гэх шалтгаанаар дипломатуудыг огцруулахыг хүссэн аж. АНУ-аас хөөгдсөн Оросын дипломатуудыг тээвэрлэж явсан Оросын Засгийн газрын нисэх онгоц ням гарагийн орой Нью-Йоркийн Жон Кеннеди олон улсын нисэх онгоцны буудлаас Москваг чиглэн хөдөлсөн байна.

У.НАНДИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments