|

McDonald’s, Starbucks компаниуд Орос дахь салбаруудаа хааж эхэллээ

ОХУ болон Украины мөргөлдөөнөөс үүдэн Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригт дэлхийн томоохон компаниуд нэгдсээр байна.

Тодруулбал, Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ McDonald’s, Starbucks компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бүх салбараа түр хугацаагаар хааж байгааг өчигдөр зарлажээ. Ингэхдээ McDonald’s Орос дахь 62,000 ажилчиндаа цалинг нь тасалдуулалгүй өгөхөөр болжээ.

Мөн Coca Cola, PepsiCo компаниуд Орос дахь үйл ажиллагаа, борлуулалтаа зогсоож байгааг өчигдөр зарласан байна.  Гэсэн ч McDonald’s ингэхдээ Орос дахь 62,000 ажилчиндаа цалинг нь тасалдуулалгүй өгөхөөр болжээ.

Samsung, Coca Cola and Danone leave Russia - The Saxon

 

Дээрх компаниудаас гадна өчигдөр Их Британид төвтэй эрчим хүчний аварга компани Shell бас ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсоож байгааг зарласан юм.

Оросыг эдийн засгийн хувьд дэлхийн тавцанд ганцаардуулах зорилготой Өрнөдийн хориг арга хэмжээнүүд зарим түүхий эдийн үнэ ханшийг огцом өсгөөд байна.

Цахилгаан автомашины гол түүхий эд болдог никелийн үнэ өчигдөр нэг тонн нь бараг хоёр дахин өсөж, $100,000 хүрсний улмаас Лондоны Металлын Бирж арилжааг нь зогсоожээ.

Оросын зах зээлд үйл ажиллагаагаа зогсоож буйгаа сүүлийн байдлаар Германы спорт хувцас, хэрэгслийн Adidas, Америкийн гоо сайхны Estee Lauder, хувцас загварын Calvin Klein, Tommy Hilfiger брэндүүд зарлаад байна.

Эх сурвалж: Reuters

Н.ХУЛАН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments