“Дээрэлхэлтийг таслан зогсооё: Бид юу хийж чадах вэ?” олон талт форум зохион байгуулагдлаа

Эрдэмтэн судлаачид, Иргэний нийгэм, ЕБС, МСҮТ, Их дээд сургуулийн төлөөллүүд, сурагчид хамтран дээрэлхэлтийн асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ “Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, тухайлбал, бие махбодын, сэтгэл зүйн болон бэлгийн шинжтэй хүчирхийлэл, дээрэлхэлт дэлхий даяар тулгамдсан асуудал болж байна. Жил бүр 246 сая хүүхэд, өсвөр насныхан ямар нэг хэлбэрээр сургуулийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон мэдээлэл байдаг. Монгол Улсын хувьд ч хот, хөдөө, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургууль гэдгээс үл хамааран бүх л сургалтын байгууллагад дээрэлхэлт, хүчирхийлэл түгээмэл байна.

Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт нь хүүхдийн сурч боловсрох, эрүүл байх эрхийг зөрчдөг бөгөөд энэ нь урт хугацаанд сөрөг үр нөлөөтэй байдаг. Дээрэлхэлт нь хохирогч хүүхдийн боловсрол эзэмших эрхийг ноцтой зөрчиж, тэдний оюун санаа, бие бялдрын өсөлт, хөгжил, амь насанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй байдаг тул дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх,  арга хэмжээ авахыг улс орнууд хууль тогтоомжуудаар зохицуулж байна. Олон улсын туршлагаас үзэхэд, БНСУ, Филиппин, Австри, Швед, Шинэ Зеланд, Австрали, Япон, Финланд зэрэг орнуудад  сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг тусгайлсан хууль, хөтөлбөрийн хүрээнд авч үзэж систем, тогтолцоог бүрдүүлж байгаа бол АНУ, Их британи, Ирланд, Нидерланд, Малави зэрэг орнуудад тусгайлан нэрлэсэн хууль гаргаагүй ч сургуулийн орчин дахь дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг холбогдох эрх зүйн актууд, хүний эрх, тэгш байдлын тухай хууль зэрэг өргөн хүрээтэй хууль тогтоомжоор зохицуулж систем, тогтолцоо, арга хэрэгслүүдээ маш сайн төлөвлөн нутагшуулж байгаа нь харагдаж байна. Иймд бид Боловсролын багц хуулиуд болон шаардлагатай тохиолдолд Эрүүгийн тухай хуульд тодорхой заалтуудыг оруулах болно” хэмээн онцолсон юм. Мөн энэ үеэр ЕБС-ийн сурагчид өөрт болон найз нөхдөдөө тохиолдсон кейсүүдээ хэлж, санал бодлоо хуваалцсан юм. Тухайлбал,

Багш нарын харилцаа, хандлагыг өөрчлөх шаардлагатай. Бага зэрэг гар хүрэх асуудал ч байх ёсгүй. Энэ бол хүчирхийлэл гэдгийг хэлж байна.

  • Охидуудад сарын тэмдэг ирээд багшаасаа зөвшөөрөл аваад ариун цэврийн өрөө орох гэхээр “Ангалзсан юмнууд угаасан шалан дээр гишгэлээ” гэх хандлага их байдаг гэнэ.
  • Багштайгаа санал зөрөлдөхөд өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй сурагчаа “занах” тохиолдол гарч, хичээл дээр албаар муу гаргах тохиолдлууд гардаг байна.
  • Биеийн тамирынхаа өмсгөлийг мартсанаас болж зааланд хөл нүцгэн гүйж байсан. Үүнээс болж ангийхандаа шоолуулж хичээлдээ явмааргүй санагдаж байсан байна.
  • Ар гэрийн амьжиргаа тааруугаас болж ангийнхандаа гадуурхагдаж, үеийнхээ нөхдөд зодуулж байсан.
  • Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дуудлага өгөхөөр хохирогч өөрөө буруудах тохиолдол байдаг гэнэ.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments