“Анна Каренина” жүжгийн тасалбар авсан иргэд билетний мөнгөө шимтгэлгүйгээр буцаан авна

“Анна Каренина” жүжгийн тасалбар авсан иргэд билетээ буцааж, мөнгөө авах боломжтой
Улсын драмын эрдмийн театрын бүх уран бүтээлчид “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлж, “Анна Каренина” жүжгийн сургуулилтад оржээ.
УОК-оос гаргасан түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр “Анна Каренина” жүжгийг тоглосон бөгөөд:

  • 3-р сарын 4-нд- 196
  • 3-р сарын 5-нд- 236
  • 3-р сарын 6-нд 247 нийт 679 хүнд үйлчилжээ. Энэ жүжгийг үзсэн иргэдийг шинжилгээнд хамрагдаж, өөрийгөө тусгаарлахыг ЭМЯ-наас анхааруулж буй билээ.

Өвчин хэлж ирэхгүй ч театрт халдвар тархсанд УДЭТ-ынхан үзэгч түмнээсээ уучлалт гуйхын ялдамд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу жүжиг үзсэн хүмүүсийг гуравдугаар сарын 9, 10-ны 09:00-17:00 цагт Улсын драмын эрдмийн театрт ирж, шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалжээ.

Мөн гуравдугаар сарын 07-14-ний өдрүүдийн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож мөнгөө шимтгэлгүйгээр 100 буцаан авах боломжтой хэмээн УДЭТ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments