|

Сингапур улс Хонконгийг орлох Азийн санхүүгийн төв болох уу

Сингапурт Азийн чинээлэг эрхмүүд мөнгөө хадгалуулдаг учраас “Дорнодын Швейцар” ч гэж нэрлэх нь бий. Үүнийг цар тахал өөрчилсөн хэдий ч Сингапур улсын өөр нэг салбар чинээлэг Азичуудыг татах болжээ. Чухам юу тэдний сонирхлыг татах болсон бэ гэвэл хөрөнгө оруулах шинэ боломжууд аж.

Тус улсад нэг гэр бүлийн эрхэлдэг бизнесүүдийн тоо 2017-2019 оны хооронд тав дахин өсөж, 2020 оны дундуур 400 хүрсэн байна. Мөн Хонконгт үйл ажиллагаа явуулдаг томоохон фирмүүд тус хотын тавьсан хөл хорионоос болж Сингапур луу нүүх талаар нухацтай авч үзэж байгаа юм. Тухайлбал “Grab”, “GoTo” гэх мэт Зүүн Өмнөд Азийн томоохон технологийн компаниуд төв оффисоо Сингапурт байрлуулсан. Мөн “The North Face”, “Timberland”, “Vans” гэх мэт компаниуд бүс нутгийн төв оффисоо Хонконгоос гаргахаа мэдэгдсэн. Дээрээс нь “JPMorgan” хэд хэдэн удирдах захирлуудаа Хонконгоос гаргажээ.

Индонез, Филиппин, Вьетнам гэх мэт “ASEAN” холбооны орнууд нийтдээ 3 их наяд ам.долларын эдийн засагтай бөгөөд 2022 онд 6 хувийн өсөлт үзүүлнэ гэж Олон Улсын Валютын сан тооцоолжээ. Иймд дэлхийн томоохон технологийн компаниуд Сингапур улсыг Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх гүүр гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments