|

БНХАУ-д омикроны шинэ хувилбар илэрчээ

БНХАУын эрдэмтэд тус улсаас омикроны шинэ хувилбар илрүүлсэн байна. Мутацид орж өөрчлөгдсөн шинэ хувилбарыг Шанхайгаас 70 километрийн зайд байрладаг хотын оршин суугчаас илрүүлсэн аж. “Global Times”-д мэдээлснээр тэрхүү хувилбар нь омикроны “BA.1.1” төрлөөс хувьсаж үүсэн байна.

Тус улсад коронавирусийн халдварын шинэ давлагаа үүссэн бөгөөд өнгөрсөн 24 цагийн дотор 13 мянган тохиолдол бүртгэж авжээ. Шанхай хот энэхүү давлагааны төв болж үүний улмаас БНХАУын захиргаа өнгөрсөн долоо хоногт тус хотод хөл хорио тогтоосон. “Xinhua” агентлагт мэдээлснээр БНХАУын Дэд ерөнхий сайд Сун Чунлан Шанхай хотод очиж нөхцөл байдалтай танилцахдаа аль болох хурдан халдварыг тоог багасгахыг үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Bloomberg

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments