ЗГ: Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

  • “Шинэ зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол,
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ,
  • Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
  • Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц,
  • Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ,
  • Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

А.ЭНХЖИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments