Шинээр 109 коронавирусын халдвар илэрч, биеийн байдал хүнд хүмүүсийн тоо ихэсжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа “Сүүлийн 24 цагт нийт 11170 шинжилгээ хийхэд 109 тохиолдол илэрлээ. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 2608 боллоо.

Ингэснээр нийт халдварын тоо 3,481 болж байна.Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтлууд бол таван хүний халдварын эх уурхайг тогтоох тандалтын үйл ажиллагаа явагдаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоохоор ажиллаж байгаа хүмүүсийн оршин суугаа байршлыг харвал,

  • Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байна.

Сүүлийн хоногт 32 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,797 боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 668 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 615, хүндэвтэр 46, хүнд 4 , маш хүнд 3 хүн байна.

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод халдварын голомтууд нэмэгдлээ. Эрүүл мэндийн ажилтнуудын дундах халдварын тохиолдол нэмэгдэж байна. Мөн аймаг орон нутаг руу халдвар голомтлон гарч байгаа. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнд, нэг хүнд хүний тоо мөн нэмэгдлээ. Халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өссөн дүнтэй байгаа” гэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудаас 104 нь ойрын хавьтал бол 5 хүн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. “

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments