Л.Оюун-Эрдэнэ: Адаглаад мах, гурил, шатахуунтай л байя

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан, гурван бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын хямралт нөхцөлөөс үүсэлтэй гол нэр төрлийн барааны нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр /2022.04.05/ өргөн барьсан.

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

“Адаглаад мах, гурил, шатахуунтай байя. Бүх барааны үнийг төр хянаж чадахгүй. Амаргүй үед Засгийн газар маш тодорхой байр суурьтай байх ёстой. Улс төр болох вий хэмээн болгоомжилж, эс үйлдэхүй хийх нь буруу. Шатахуун литр тутамд 1000 төгрөгөөр өсөх нь таатай зүйл биш. Бид өөрсдийн нөөцөд тулгуурлан тэтгэврийн зээл нэмсэн. Би та бүхнээс юу ч нуухгүй, ил тод байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments