|

“Тавантолгой түлш”-ийн захирал М.Ганбаатарын оронд нь “Эрдэнэт”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг томилжээ

Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг “Тавантолгой түлш” ХХК-ийн дарга М.Ганбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.

Тодруулбал, өчигдөр /2022.04.07/ тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл  /ТУЗ/хурлаар М.Ганбаатарын оронд Ц.Даваацэрэн гэх эрхмийг томилсон байна. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан.

Түүнийг “Эрдэнэт Медипас” эмнэлгийг хувьчилсан асуудлаар нь АТГ-т шалгаж буй билээ.

О.НОМИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments