А.Ариунзаяа: 5000 залууг сургаснаар сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж бодохгүй байна

Засгийн газрын өнөөдрийн /2021.03.10/ хуралдаанаар “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталсантай холбогдуулан НХХ-ийн сайд А.Ариунзаяа, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нарын албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нэг сарын хугацаатай багц сургалтад сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1.000 хүнийг сар бүр сонгон шалгаруулах аж. Сургалтад тэнцсэн залууст тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг өгөх бөгөөд бусад зардал зэрэгт нийтдээ 11 тэрбум 800 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Ажилгүй залуусыг сургахад төсвөөс их хэмжээний мөнгө төсөвлөснийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан акц гэх хардлага байгаа. Энэ асуудалд НХХ-ийн сайд А.Ариунзаяа “5000 залууг сургалаа гээд сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж  байхгүй” гэлээ.

Сургалтын агуулгыг боловсруулсан  Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг  мэдээлэл өглөө. Тэрээр “3-р сарын 31-нд эхний залуус сургалтын талбарт очно. 5-р сарын 31-нээс 6-р сарын дунд үе хүртэл сургалтыг зогсооно. Яагаад гэвэл сонгуулийн үе таарч байгаа.

Харин сонгуулийн дараа үргэлжилж 11-р сард дуусна.  Залуучуудад тавигдах шаардлагын тухайд  хүсэл тэмүүлэлтэй байх нь нэн тэргүүний шаардлага байх болно. Сургалтын агуулгыг боловсруулахдаа олон улсын NCS стандартын дагуу боловсруулсан. Байгууллага авч байгаа хүмүүс хүн нь зөв байх нь чухал гэж яриад байгаагийн цаана энэ асуудал байгаа юм” гэх хариулт өглөө.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments