Венесуэл улс хамгийн том мөнгөн дэвсгэртээ хэвлэжээ

Бидний “Халтар Царайт” олон ангит киногоор нь сайн мэдэх Венесуэл улсад сүүлийн 7 жил инфляци  тасралтгүй өсч, эдийн засаг экологийн хувьд дахин сэргэхэд бэрх болтлоо доройтсон билээ. Гэвч энэ сарын эхээр тус улс түүхэн дэх хамгийн их тоотой мөнгөн дэвсгэрт буюу 1.000.000 Больвар хэвлэж эхэлжээ. 

Хамгийн хачирхалтай нь уг мөнгөн дэвсгэрт нь долларын ханшинд хөрвүүлвэл ердөө 53 цент буюу 1805 төгрөгтэй тэнцэж байгаа  аж.  Bloomberg News сайтаас “Венесуэл улсын дотоодын худалдаа арилжаа 66% нь америк доллараар хийгдэж байгаа” гэж мэдээлсэн байна.

Хэрэв “Энэ байдлаар үргэлжилвэл эдийн засаг нь дахиж сэргэх боломжгүй” гэж эдийн засагч нар үзжээ.  Иймээс авч болох хамгийн эхний арга хэмжээ бол дотоодын мөнгөн дэвсгэртийг их хэмжээгээр хэвлэн нэвтрүүлэх гэжээ.

Инфляци ихэвчлэн бэлэн бараа таваарын хангамж бэлэн мөнгөн дэвсгэртийн хэмжээнд хүрэлцэхгүй хомсдож, төсвийн тооцоолоогүй алдагдлууд нүүрлэснээр үүсдэг бөгөөд инфляц өсөх тусам дотоодын мөнгөн дэвсгэртийн үнэ цэнэ буурсаар байдаг аж. Өнгөрөгч 2020 оны байдлаар Венесуэлийн инфляци  3000% өссөн бол Монгол улсын инфляцын түвшин 2.3% байсан юм.

Эх Сурвалж: bloomberg.com

П. Ундрах

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments