Зеленський ОХУ-ын эзлэн түрэмгийлэл Украинаар төгсөхгүй хэмээжээ

ОХУ-ын генерал Рустам Миннекаев Украины өмнөд хэсгийг бүрэн хяналтдаа оруулах нь Молдав улс дахь Орос босогчдын байрлаж буй Приднестрт хүрэч гарц болж өгнө гэсэн байна. Түүнийг ингэж хэлсний дараа Володимир Зеленський ОХУ-ын эзлэн түрэмгийлэл Украинаар төгсөхгүй, бусад улсыг хяналтдаа оруулах төлөвлөгөөтэй байгаа хэмээсэн аж.

Украины Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ “ОХУ жинхэнэ зорилгоо нуухаа болилоо, дайны хоёр дахь үе шатны зорилго бол үлгэрийн Нацистуудыг ялан дийлэх бус харин Украины баруун болон өмнөд бүсийг эзэлж авах юм. Энэ бол империализм мөн“ гэсэн байна. Молдав улсын гадаад хэргийн яам ОХУ-ын элчин сайдыг зарлан дуудуулж генерал Миннекаевийн хэлсэн үгнүүдэд сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments