АНУ-ын дэд Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар түүний ажлын албанаас мэдээллээ. Гэхдээ халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа гэжээ.

Түүний түргэвчилсэн болон PCR шинжилгээний аль алиных нь хариу эерэг гарсан тул өөрийгөө тусгаарлан зайнаас ажлаа хийх аж. Түүнийг “Эмч нарынхаа зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, хариугаа сөрөг гарсны дараа Цагаан ордонд очно” гэж ажлын албанаас нь мөн мэдээлсэн байна.

Түүнчлэн К.Харрис АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл Байден нартай ойрын хугацаанд уулзаагүй гэдгийг ч онцолжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments