Х.Нямбаатар: 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол өршөөхгүй, хорино

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

“Яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Саяхан залуучуудын жагсаалаар авлига албан тушаалд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагуудыг тавьсан. Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт байгаа зүйл ангийн нэг хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах, хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа.

Мөн 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох энэ гэмт хэрэгт торгуулийн ял оноохгүй, өршөөл үзүүлэхгүйгээр хорих ял оноох хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments