|

ОХУ бусад улсад байгалийн хийг нийлүүлэхээ зогсоож болно гэж анхааруулжээ

Польш болон Болгар улс ОХУ-аас авж буй байгалийн хийн төлбөрөө рублиэр хийгээгүй тул нийлүүлэлтийг зогсоосон хэмээн Москвагаас мэдээлсэн билээ. Үүний дараа Европын Холбооны комиссын Ерөнхийлөгч Урсула Вон Дер Лейен байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоох нь айлган сүрдүүлж буй хэрэг гэсэн байна.

Тэрбээр төлбөрөө рублиэр хийх шаардлагыг дагахгүй байхыг Европын энергийн компаниудад анхааруулжээ. Үүний дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Москвагаас байгалийн хийг ашиглан айлган сүрдүүлж байна гэх мэдэгдлийг үгүйсгэн ОХУ бол найдвартай энерги нийлүүлэгч хэмээсэн байна. Песков нэмж хэлэхдээ хэрэглэгчид шинэ дүрмийн дагуу төлбөрөө хийхээс татгалзвал хий нийлүүлэхээ зогсоож болно гэж анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments