|

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Украинд айлчилжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси бямба гарагт (2022.04.30) Украин улсад айлчлан Володимир Зеленськийтэй уулзсан байна. Ингэснээр Пелоси Киев хотноо айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм.

Тэрбээр Конгрессын албан ёсны төлөөлөгч нарын хамт Украинд очсон бөгөөд Зеленський АНУ-д маш ихээр тусалж дэмжиж байгаад нь талархлаа илэрхийлсэн байна. Түүнтэй хамт Төлөөлөгчдийн танхимын гишүүд болох Грегори Микс, Жим Макговерн, Адам Шифф, Билл Китинг, Барбара Ли, Жейсон Кроу нар явсан байна.

Пелоси, Зеленськийтэй уулзаж “Эрх чөлөөний төлөө тулалдаж байгаад тань талархсанаа илэрхийлэх гэж бид айлчлан ирлээ. Бид эрх чөлөөний төлөө манлайлан явдаг, та нарын тулалдаж буй дайн бид бүгдийн төлөөх тулаан. Энэ дайн дуустал бид та нартай хамт байх болно” гэх хэлжээ.

Эх сурвалж: CNN

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments