|

Польш улс Украинд 200 танк тусламжаар илгээжээ

Польш улс 200 ширхэг T-72 загварын танк Украин руу тусламжаар илгээсэн байна. Сүүлийн өдрүүдэд улс орнууд Украин руу илгээх тусламжаа нэмэгдүүлж байгаа билээ. Дайн эхэлснээс хойш Польш улс 1.6 тэрбум ам.долларын зэвсгийн тусламж илгээсэн байна.

Devex” сайт дэлхийн улс орон, томоохон байгууллагууд Украинд нийтдээ 28 тэрбум ам.долларын тусламж, зээл олгосон хэмээн тооцоолжээ. Эдгээрээс хамгийн их хэмжээний тусламжийг АНУ, Европын Холбооны орнууд илгээсэн байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Украинд нэмж 33 тэрбум ам.долларын тусламж өгөх саналыг Конгрессод хүргүүлсэн ч амжилт олоогүй аж.

Эх сурвалж: Daily Mail, Devex

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments