|

Алибабагийн зах зээлийн үнэлгээ $26 тэрбумаар буурсан шалтгаан

Мягмар гарагт Хятадын төв телевизээр тус улсын Ханьжоу хотод Ма овогтой иргэнийг баривчлан шалгаж буй тухай мэдээлжээ.

Хэдийгээр шалгагдаж байгаа хүн нь Алибабагийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Ма мөн эсэх тодорхойгүй байсан ч уг цуурхал хөрөнгө оруулагчдыг үргээж, Хонконгийн бирж дээр Алибабагийн хувьцааны ханшийг 9.4 хувиар унагажээ. Өөрөөр хэлбэл тус компанийн зах зээлийн үнэлгээнээс $26 тэрбум хасагдсан байна.

Дараа нь Хятадын Коммунист Намын төв хэвлэл Глобал Таймс сонин шалгагдаж буй хүн нь 1985 онд төрсөн буюу Жэк Магаас 20 орчим насаар дүү, мэдээллийн технологийн нэгэн компанийн захирал болохыг дэлгэрүүлэн мэдээлжээ.Энэхүү тодруулгын дараа хөрөнгө оруулагчдын айдас арилж, Алибабагийн хувьцааны ханш өмнөх төвшнөөсөө дөнгөж 0.83 хувийн уналттайгаар хаагджээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид тус улсын технологийн томоохон компаниудын үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтаа чангатгаад байгаа.

Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма 2020 оны намар эрх баригчидтай сөргөөцөлдсөний дараа олны нүдэнд ил гаралгүй удаж байна.Энэ хугацаанд Алибаба компани шударга бус аргаар өрсөлдсөн үндэслэлээр торгуулж, санхүүгийн салбар компани Ant Group-ийнхээ IPO гаргах төлөвлөгөөг цуцалж байсан юм.Гэхдээ сүүлийн өдрүүдэд Бээжингийн эрх баригчид технологийн салбарын зохицуулалтыг чангатгах бодлогоо сулруулах талаар ярьж эхэлжээ.

Тухайлбал Баасан гарагт тус улсын засгийн газар “платформд суурилсан эдийн засгийн эрүүл хөгжлийг дэмжиж” ажиллахаа илэрхийлсний дараа хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөж байв.

Эх сурвалж: Business Insider

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments