|

Пхеньян хотод Омикроны BA.2 хувилбарын анхны тохиолдол илэрчээ

Хойд Солонгост COVID-19-ийн хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Төв хэвлэлээс мэдээлжээ.

Хоёр жил гаруй хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисан ч ийнхүү анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар Пхеньян хотод халуурч буй өвчтөнүүдээс дээж цуглуулан шинжилгээ хийж Омикроны BA.2 хувилбартай ижил байна гэж дүгнэсэн аж.

БНАСАУ удирдагч Ким Чен Ун Пхеньянд улс төрийн товчооны хурал хийж, энэ үеэрээ гэнэтийн хямралыг даван туулах, халдвараас сэргийлэх бүх боломжийг судалж, сайтар хамгаалахыг албан тушаалтнууддаа үүрэгджээ. Мөн хил, далай, агаарын бүх фронтод сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Yonhapnew

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments