|

Дайны улмаас 12.5 сая Украинчууд орон гэрээ орхин зугтжээ

Дайны улмаас 12.5 сая Украинчууд орон гэрээ орхин явахад хүрсэн хэмээн НҮБ мэдээлсэн байна. Тэдгээр Украинчуудын 6 сая нь гаднын орнууд руу дүрвэж, үлдсэн 6.5 сая хүн улс дотроо нүүн шилжжээ. Гаднын орнууд руу дүрвэсэн хүмүүсийн ихэнх нь Польш улсад очсон байна.

Хамгийн их дүрвэгч хүлээн авсан таван улсад Польш (3,272,943), Румын (895,828), ОХУ (785,438), Унгар (583,066), Словак (409,527) орж байгаа аж. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас мэдээлснээр дайны улмаас 2435 энгийн иргэн нас баржээ. Мөн тус улсын эдийн засаг 2022 онд 40 гаруй хувиар буурах төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments