|

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхэд “Сонсох ажиллагаа явуулах хүсэлт“-ийг Дээд шүүх хүлээн авсангүй

Х.Баттулга даргатай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар И.Мөнхжаргал ажилладаг.

Тэрбээр АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын дээд шүүхэд хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтдээ “АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд Х.Баттулгын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул АН-ыг болон намын даргаар сонгогдсон Х.Баттулгаас тайлбар, санал авч, сонсох ажиллагаа явуулж өгнө үү” гэжээ.

Харин Улсын дээд шүүхээс “Сонсох ажиллагаа зайлшгүй хийх нөхцөл байдал бий болоогүй тул И.Мөнхжаргалаас ирүүлсэн “Сонсох ажиллагаа хийлгэх тухай” хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэжээ.

Бусад мэдээ

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments