|

Умард Солонгост “КОВИД-19”-ийн улмаас 27 хүн нас баржээ

Умард Солонгос өнгөрсөн пүрэв гарагт (2022.05.12) анхны удаа коронавирусийн халдвар бүртгэж авсан гэдгээ мэдэгдсэн билээ. “КОВИД-19” өвчний хүндрэлийн улмаас Хойд Солонгост нэг өдрийн дотор 21 хүн нас барсан байна. Ким Жон Ун халдвар бүртгэгдсэн өдөр засгийн газраа яаралтай хуралдуулан улс даяар хөл хорих шийдвэр гаргажээ.

Тус улсын төрийн өмчит “KCNA” телевизийн мэдээлснээр дөрөвдүгээр сараас эхлэн 524,440 хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Гэвч шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс хэдийг нь шинжилгээнд хамруулсныг “KCNA” мэдээлээгүй юм. Ким Жон Ун одоо дэгдэж буй халдварыг “Энэхүү хорт тахал нь манай улс үүсгэн байгуулагдсанаас хойш тулгарч буй томоохон үймээн юм” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments