“Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа

Энэ онд Монгол улсад Тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан “Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт” гэсэн сэдвийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд уран сэтгэмж, гүйцэтгэлээр дамжуулан байгаль хамгаалахад иргэн бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гар зургийн уралдааныг хоёр сар гаруй хугацаанд зарлаж, өнөөдөр /2022.05.17/ шагнал гардуулах ёслолыг амжилттай зохион байгууллаа.

 

Сурагчид Монголын говиос гаралтай тахь хэмээх зэрлэг адууны тухай өөрсдийн ойлголт, төсөөллөөр зураг болгон дүрсэлж 200 гаруй бүтээл илгээжээ.

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД : 

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
  2. “Хустай цогцолбор газар” төв ТББ;
  3. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа;
  4. Хомын талын тахь ТББ;
  5. Олон улсын тахь групп нийгэмлэг;
  6. Монголын хүүхдийн урлан бүтээх төв

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГУУД :

  • Jet school of Mongolia сургалтын төв
  • Сэлбэ олон улсын сургууль
  • Мудра арт клуб нэрэмжит шагнал олгож хамтран оролцжээ.

Үзэсгэлэн нь Монголын хүүхдийн урлан бүтээх төвд 2022 оны 05 дугаар сарын 12-25 ны өдрүүдэд гарч байна. Шагнал гардуулах ёслол нь 2022 оны 05 дугаар сарын 17-нд болно.

Энэ амьтны цаашдын хувь заяа биднээс ихээхэн хамааралтай гэдгийг мартаж үл болох юм. 

Тахь сэргээн нутагшуулалт хийх ажил нь1992 онд Европ, Австрали тивийн амьтны хүрээлэнгээс тахийг Монгол улсад сэргээн нутагшуулах ажлыг эхэлсэн ба анх Төв аймгийн Хустайн нуруунд 15, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 5 толгой тахийг зөөвөрлөн нутагшуулсан байдаг. Сүүлд 2004 онд Завхан аймгийн Хомын талд 12 толгой тахь авчирснаас нутагшуулах 3 дахь үйл ажиллагаа эхэлсэн. Монгол оронд 2022 оны байдлаар байгальд зэрлэгээр орших 900 гаруй толгой бүхий тахийн популяц бий болсон байна. Энэ нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан амжилт гаргаад байгаа юм.

30 жилийн өмнө нэн ховордсон тахь хэмээх амьтан өдгөө манай улсад 900 гаруй толгой болж өссөн баярт үйл явдлыг тэмдэглэхийн сацуу “Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт” гэсэн сэдвийн хүрээнд ЕБС-ийн сурагч нар дунд зохион байгуулсан гар зургийн уралдаанаар “Тахь” хэмээх амьтныг хайрлан хамгаалах, байгаль орчин амьтны хоорондын холбоо хамаарал зэрэг олон талын зүйлийг хүүхэд багачуудад ойлгуулах зорилгоор зохион байгуулжээ.

 

 

 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments