Коронавирусын халдварын тохиолдол 122 илэрлээ

ЭМЯ-аас мэдээлэл хийж байна.

3-дугаар сарын 15-ний байдлаар сүүлийн 24 цагт нийт 9000 гаруй хүнд шинжилгээ хийснээс 122 тохиолдол илэрчээ. Улмаар улсын хэмжээнд 4083 “Ковид-19” халдварын тохиолдол батлагдлаа.

Завхан аймаг болон Төв аймагт халдвар бүртгэгдсэн. Ойрын хавьтлуудыг гэрийн орчинд 14 хоног тусгаарлана. Хүн бүрийг ингэж тусгаарлахгүй бөгөөд үүнийг гурван төрлийн судалгаа хийж байж шийднэ.

Хоёр цаг шоудаад ирснээс гэр бүлийн бүх гишүүнээ эрсдэлд оруулсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн тохиолдол ч гарсан. Иймээс хүн бүр үүргээ ухамсарлах хэрэгтэй юм.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Ингээд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 424 болж буй юм.

Шинэ 122 тохиолдлын 116 нь ойрын хавьтлууд бол 5 хүний халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Дараах хороодод халдварын халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна. Үүнд:

  • ХУД-ийн 20 дугаар хороо
  • БГД-ийн 4, 16 дугаар хороо

30 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,031 боллоо. Нийт 973 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 900
  • хүндэвтэр 65,
  • хүнд 6 ,
  • маш хүнд 2 хүн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments