Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулна

Төв шуудангийн уулзварт энэ сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, тус уулзварт явган зорчигчид зам гарах гэрлэн дохиог хүлээхдээ хугацаа их зарцуулдаг учраас хугацааг багасгах болсон аж.

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар БАРУУН , ЗҮҮН гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа ЯВГАН ЗОРЧИГЧ, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой оролцоно уу.

 

А.ЭНХЖИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments