Амбер Херд: Би чамайг нударгаараа цохиогүй, зүгээр л цохисон

Өнгөрсөн сард Деппийн өмгөөлөгч нар Херд “Би чамайг нударгаараа цохиогүй, зүгээр л цохисон” гэж хэлсэн бичлэгийг шүүгчид сонсгосон байна. Мөн мягмар гарагт (2022.05.17) Деппийн өмгөөлөгч Камилла Васкес Хердээс хүчирхийлэлд өртсөн тухай учир шалтгааны хувьд авцалдаагүй мэдүүлэг өгсөн талаар асуусан байна. Васкес нэмж түүнээс гэмтэл авч байсан гэх эмчийн тэмдэглэл яагаад байхгүй байгаа талаар асуужээ. Херд асуултад хариулж байхдаа өөрийгөө хамгаалахын тулд Жонни Деппд гар хүрдэг байсан гэж хэлжээ.

Тэрбээр “Өөрийгөө биеийг хамгаалахын тулд алгадах гэх мэт үйлдэл гаргах шаардлага тулгарсан маш олон тохиолдол бий. Хэрвээ гайгүй өнгөрч чадна гэж бодож байсан бол өөрийгөө хамгаалдаг байсан. Тэгэх нь гэмтсэн нүүр эсвэл хугарсан хамартай үлдэхээс дээр. Гэхдээ олон жил хариу үйлдэл үзүүлэлгүй хүлээсний эцэст л өөрийгөө хамгаалдаг болсон” хэлсэн аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments