“Эрдэнэт үйлдвэр” ТОП-100 аж ахуй нэгжийг 20 жил тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.
ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэдэг.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг 20 дахь удаагаа тэргүүлж, нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Оюутолгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Хаан банк, Голомт банк, Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХХК, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, НИК ХХК, Энержи Ресурс ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд эхний 10-т орсон байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “2021 оны ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 2.8 их наядаар өсч, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ний 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо нь 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан хэдий ч ТОП-100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч, 5.3 их наяд төгрөгт хүрсэн” гэж онцлов.
Монгол Улсын 2021 оны ТОП-100 ААН-үүдээс худалдаа үйлчилгээний 29, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын 22, хүнсний үйлдвэрлэл 9, харилцаа холбооны 8, газрын тосны хангамж 8, банк санхүүгийн 6, хүнд үйлдвэр 6, барилга, замын салбарын 5, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн 3, тээвэр ложистикийн салбарын 3, хөнгөн үйлдвэрийн 1 компани эрэмбэлэгджээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments