ҮЙЛ ЯВДАЛ: “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь” уулзалт болно

Тавдугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт МҮХАҮТ-д “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь” уулзалт болно.

9.40 цагт “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн байранд тус бирж болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 6726 дахь удаагийн үнэт цаасны арилжааны цан цохино. Утас: 88228171, 11313747
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдэгдэл хийнэ.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн 61 дугаар сургуулийн захирал А.Мөнхчимэг хорт хавдартай сурагч Г.Энх-Учрал  охинд 200 сая төгрөг хандивласан талаар охины ар гэрээс хэвлэлийн хурал хийнэ.
12.00 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Багабаян”-д байрлах төгөлд Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарина.
13.00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө Нийслэлийн АН-аас “Амаа нээх эрх чөлөөг олго!  Дарангуйлагчид огцор!” эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.
16.00 цагт Монгол арт галерейд “Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments