Э.Одбаярын гэр, ажлын байр руу халдсан этгээдүүд ХОЁУЛАА байсан нь бичлэгээр тогтоогджээ

Өчигдөр шөнө /2022.05.25/ иргэн Э.Одбаярын ажлын өрөөнд үл таних этгээдүүд нэвтэрч, халдлага үйлдсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал,  эл өдрийн шөнийн 03:00 цагт түүнийг Сүхбаатар дүүрэг дэх “Зон Олны нам”-ын байранд байх үед нь үл таних этгээдүүд халдлага үйлдэж, цонх руу нь том чулуу шидсэн аж.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас халдлага үйлдсэн этгээд хоёулаа байсныг эргэн тойрны хяналтын камераар баталгаажуулжээ. Камерын дүрс бичлэгт тухайн этгээдүүд шөнийн 02:59 цагт ирж, 03:00 цагт халдлагыг гүйцэтгэснийхээ дараа хэргийн газраас зугтсан байна. Шидсэн хоёр зүйл нэг нь үүдний шил, нөгөө нь дотогш нэвт Э.Одбаярын ажлын ширээний хажууд тусчээ.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments