“Нөхрөө хэрхэн хөнөөх вэ” зохиолыг бичсэн эмэгтэй нөхрөө хөнөөжээ

“Нөхрөө хэрхэн хөнөөх вэ” нэртэй зохиолыг бичсэн Нэнси Крамптон Брофиг нөхрөө хөнөөсөн хэрэгт гэм буруутай гэж үзжээ. Портланд хотын шүүгч нар түүнийг нөхөр Даниел Брофиг дөрвөн жилийн өмнө буудаж хөнөөсөн гэх шийдвэрт хүрсэн байна. 2018 оны зургаадугаар сард Даниелийг Орегон мужийн хоолны институтэд хоёр удаа буудуулан нас барсан байдалтай олджээ. Нэнси өмнө нь “Буруу амраг”, “Зүрхний там”, “Буруу нөхөр” нэртэй зохиолууд бичиж байсан юм.

Тэрбээр Даниелийг нас барахаас 30 минутын өмнө тус институт руу орж хэрэг болсноос 20 минутын дараа гарч явсан бичлэг илэрсэн нь шүүгчдийн шийдвэрт нөлөөлсөн аж. Прокурорууд Нэнсиг нөхрийнхөө амь насны даатгал болох 1.4 сая ам.долларыг авахын тулд амь насанд нь хүрсэн гэж үзсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Бусад мэдээ

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments