|

Маргааш Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно

Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдөрт бас нэгэн томоохон арга хэмжээ хүч нэмэн орж ирж байгаа нь “Европын өдөрлөг” юм.  Маргааш Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас дэмжин ажиллаж буй бөгөөд өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцаж,  Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Өдөрлөгийн үеэр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, онцгой соёл, аялал жуулчлал, боловсролын боломжууд, бүтээгдэхүүн зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг 60 гаруй асарт бүтэн өдрийн туршид толилуулах юм. Мөн урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэр, амьд хөгжмийн тоглолт, соёлын арга хэмжээг зохион байгуулна. Түүнчлэн Европын холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох бөгөөд асруудаар зочлон тамга даруулж Европын улс орнуудаар  аялсан аяллынхаа төгсгөлд бяцхан гарын бэлэг гардах зэрэг сонирхолтой хөтөлбөрийг багтаажээ.

ДҮҮРЭГ БҮР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Олон улсын марафон гүйлт, “Автомашингүй өдөр”-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн  худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах боломжийг олгож байгаа.

Доорх хүснэгтээс дүүргүүдэд зохион байгуулах худалдаа, үйлчилгээний хуваарийг харж болох юм.

Дүүргийн нэрБайршилҮйл ажиллагаа явуулах чиглэл
1ЧингэлтэйТусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт-Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн худалдаа үйлчилгээ,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааг өргөн хүрээнд сурталчлах,

-Зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, талбайг угааж, цэвэрлэх

ажлыг зохион байгуулах

2Сүхбаатар“И-март” хайпермаркетын  өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд
3БаянзүрхБөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам  хүртэлх хэсэгт
4Хан-Уул45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд
5СонгинохайрханУлсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт
6БаянголБөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

 

ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АЖИЛЛАХГҮЙ

“Улаанбаатар марафон-2022” олон улсын марафон гүйлт, “Автомашингүй өдөр”-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд худалдаа, үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах тул нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогдох зарим зах, худалдааны төвийг амраах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, тэдгээр зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлсэн гэсэн үг юм.

Зах, худалдааны төвийн нэрАж ахуйн нэгжийн нэрБайршил
Чингэлтэй дүүрэг
1Бөмбөгөр-1 худалдааны төвЭрдэнэбулган ХХК             Юмт бөмбөгөр ХХК2 дугаар хороо
2Бөмбөгөр-2, “Содон” худалдааны төвЭрдэнэбулган ХХК2 дугаар хороо
3Алтжин бөмбөгөр худалдааны төвАлтжин санаа ХХК2 дугаар хороо
4Шонхор захХүчит шонхор ХХК11 дүгээр хороо
5Нарлаг дэнж худалдааны төвМөнгөт цахир трейд ХХК11 дүгээр хороо
6Нарантуул-2 худалдааны төвАнко ХХК12 дугаар хороо
Баянзүрх дүүрэг
7Хан талст худалдааны төвХан талст ХХК6 дугаар хороо
8Баянзүрх-2 худалдааны төвМаркет плейс менежмент ХХК6 дугаар хороо
9Нарантуул худалдааны төвНарантуул трейд ХХК14 дүгээр хороо
10Өгөөмөр техникийн захСобу ХХК14 дүгээр хороо
11Сандэй плаза худалдааны төвСандэй плаза ХХК14 дүгээр хороо
12Шөнийн захНармон ХХК14 дүгээр хороо
13Да хүрээ худалдааны төвДа хүрээ трейд ХХК19 дүгээр хороо
14Цайз худалдааны төвЦайз ХХК19 дүгээр хороо
15Дүнжингарав худалдааны төвДүнжингарав ХХК26 дугаар  хороо
Сүхбаатар дүүрэг
16100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр10, 11, 12 дугаар  хороо
Баянгол дүүрэг
17Барс-1 худалдааны төвБарс импекс ХХК3 дугаар хороо
18Барс-2 худалдааны төвЭм Би Си групп ХХК20 дугаар хороо
19Хархорин худалдааны төвХар хорин хүрээ трейд ХХК20 дугаар хороо
20Шинэ сандэй худалдааны төвШинэ сандэй худалдааны төв ХХК20 дугаар хороо

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments