Япон залуу нохой шиг харагдахын тулд ХОЁР САЯ иен зарцуулжээ

Токо нэртэй Япон залуу нохой шиг харагдахын тулд 2 сая иен буюу 15,700 ам.доллар зарцуулж жинхэнэ нохой мэт өмсгөл хийлгэсэн байна. Тэрбээр “Zeppet” нэртэй баримал болон өмсгөл хийдэг компанид хандан өмсгөлөө хийлгэжээ. Тус компани 40 өдрийн турш өмсгөлийг дахин дахин янзалж засварласны эцэст хийж дуусгасан байна.

 

 

Zeppet-ийн ажилтан ярилцлага өгөхдөө “Хүний араг ясны бүтцэд тохирсон нохойн өмсгөл хийх нь гол асуудал байсан. Нохой болон хүний араг ясны бүтэц маш өөр учир бид өмсгөлийг жинхэнэ мэт харагдуулахын тулд олон цагийг судалгаанд зарцуулсан хэмээсэн аж. Токо өмсгөлөө хүлээн авсны дараа “Баярлалаа. Би амьтан болох мөрөөдлөө биелүүлж чадлаа” гэж жиргэжээ.

Эх сурвалж: Newsweek

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments