УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл барилгын бизнесээ зөвтгөж, биеэ өмөөрөв

Орчлон сургуулийн баруун талд “ТЕСО групп”-ын барьж байгаа орон сууцны барилга явган хүний замыг хаагаад хашаа барьсан тухай зураг, мэдээлэл цахим ертөнцөд хөвөрч буй. Иргэдийн эрх, аюулгүй байдалд халдсанд олон нийт бухимдалтай байна. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үүнд дараах тайлбарыг хийж, биеэ өмөөрөв. Тэрбээр:

“Энэ хэсэг газар дээр Орчлон сургууль, ТЭСО барилга компани хоёр кадастрын маргаантай хагас жил зөвшилцөж ойлголцоод, замаа гурван эгнээ болгох, нийтийн эзэмшилд шилжүүлэх, явган зам бут сөөгийг буцаан тохижуулах зэргээр Нийслэлтэй тохирч хийсэн ажил юм байна шүү” гэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments